top of page

Medical Service

Сөүл Католик Их
Сургуулийн эмнэлэг
 

1980онд Ганнам дүүргийн анхны нэгдсэн эмнэлэг болон байгуулагдаж байсан бөгөөд өнгөрсөн 30 гаран жилийн турш өвчтөнүүдийнхээ эмчилгээ, үйлчилгээний төлөө тасралтгүй хичээн ажиллаж ирсэн Сонму эмнэлэг нь 2009 оны 3 сард цаг үетэйгээ хөл нийлүүлэхийн тулд шинэ анагаах ухааны соёлыг хэрэгжүүлэхээр сүүлийн үеийн дэд бүтэцээр төлөвлөгдсөн эмнэлэг болон шинэчлэгдсэн юм.

Католик Сонму эмнэлэг нь   дээш 22 давхар, газар доор 6 давхар, нийт 1355 ор бүхий барилга байгууламжийн хувьд дотооддоо хамгийн том хэмжээтэй эмнэлэг бөгөөд дэлхийн түвшинд хүрсэн эрүүл мэндийн эмч ажиллагсад,  хамгийи сүлийн үеийн техник тоног төхөөрөмж бүхий нэгдсэн эмнэлэг юм.

Өвчтөнийг нэн тэргүүнд тавьж хүндэтгэсэн,  мэргэжлийн төвүүдэд тулгуурласан эмнэлэгийн хувьд  21-р зууны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтөй эмнэлэг, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр орчноо бүрдүүлсэн эмнэлэг, хүний амь насыг хүндэтгэсэн өвчтөн төвтэй  хамгийн хурдан шуурхай дэлхийн хэмжээний өндөр чанартай эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байна .

Сөүл Сүн Чон Хян Их Сургуулийн эмнэлэг
Конкук Их Сургуулийн эмнэлэг

Конкукийн Их сургуулийн Анагаах ухааны төвийг 1931 онд Ёо Сук-Чанг эмчийн санаачлагаар энгийн ард иргэдэд зориулан байгуулсан.
2005 онд Конкукийн Их сургуулийн Эрүүл мэндийн төв анагаах ухааны огцом хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, өндөр чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд бүрэн шинэчлэгдсэн. Шинэ эмнэлэг нь 870 ортой, нийт 83000 квадрат метр талбайтай, газар доор 2 давхар, газраас дээш 13 давхартай барилга юм. Ижилгүй сайхан барилгатай байхаас гадна бүрэн компьютержүүлсэн бүртгэлийн тогтолцоо, хамгийн орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж зэргийг ашигладаг. Эмнэлгийн мэргэжилтэн болон ажилтнууд нь дээд зэргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр мэдлэг чадвар, хүчээ нийлүлэн ажилладаг билээ.
Конкукийн Их сургуулийн Эрүүл мэндийн төв нь тогтвортой эмнэлгийн орчинд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд танд нэн тааламжтай орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг зорьж ажилладаг. Манай төв олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн төв болж чадсан.

Сөүл Самсон эмнэлэг

Сүн Чон Хян Их Сургуулийн эмнэлэг нь 1974 онд байгуулагдсан Солонгосын хамгийн анхны эмнэлгийн байгууллагын нэг юм.

Эмнэлгийн үүсгэн байгуулагч Со Сог Жу доктор нь Солонгосын мэдрэлийн шинжлэх ухааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан Солонгос улсын хамгийн шилдэг, тэргүүлэх эмч нарын нэг юм.

Одоогийн байдлаар 30 тасагтай, нийт 750 хэвтэн эмчлүүлэх ор бүхий барилга байгууламжтай, 160 орчим мэргэжлийн эмч болон 1600 гаруй ажилчидтайгаар өвчтөний эмчилгээ, судалгаа , эмч ажилчдын мэргэжил дээшлүүлэх сургалт зэрэгт бүх хүчээ дайчлан ажиллаж байна.

 

Ялангуяа өвчтөн төвтэй нэг цэгийн үйлчилгээ бүхий Түргэн тусламжийн төв, Цусны төв, Хөхний эмчилгээний төв, Бөөрний төв, Зүрх судасны төв, Хоол боловсруулах системийн өвчлөлийн төв, Хоол боловсруулах системийн хавдрын төв, Сээр нурууны төв, Үе мөчний мэдрэлийн төв, Эрүүл мэндийн шинжилгээний төв, Мэдрэл өвдөлтийн төв, Үүдэл эсийн эмчилгээний төв, Хүүхдийн харшил, амьсгалын замын өвчний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах төв зэрэг мэргэжлийн төвүүдийг эрчимтэй ажиллуулан өвчтөний эмчилгээний үр дүнг сайжруулан гомдол саналыг багасгахын төлөө үйл ажиллагаагаа явуулж байна.

Гадаад үйлчлүүлэгч нарын онцлогт тохируулан 1999 оноос эхлэн Олон улсын эмчилгээний төвийг байгуулж жилд 1400 0гаруй өвчтөнд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа  бөгөөд 2010 онд Эрүүл мэнд нийгмийн халамжийн газраас тодруулсан  гадаад өвчтөнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлж буй шилдэг эмнэлгийн байгууллагаар шалгарсан юм.

Сүн Чон Хян Их Сургуулийн эмнэлэг нь өвчтөн төвтэй хамгийн шилдэг эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх хамгийн шилдэг эмнэлгийн байгууллага болохын төлөө бүх хүчээ дайчлан хичээнгүйлэн ажиллаж байна.

I'm another title
I'm another title

I'm a paragraph. Click here to add your own text and edit me. I’m a great place for you to tell a story and let your users know a little more about you.

This is a great space to write long text about your company and your services. You can use this space to go into a little more detail about your company.

 

I'm another title

© 2015 by Proudly created with CANAAN Co., Ltd.

Tel: 82-2-461-7744,  Fax: 82-2-461-7733,  Email: canaan09@chol.com​Address​​​​​​: Сөүл хот, Кандунгү, Гүчонь мёнру 153, Юунган билдин 405 тоот

bottom of page